Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдөр ажиллана

2021-04-08
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн дуудлагын 128 буюу 32.3 хувийг машин ачилт, 93 буюу 24.2 хувийг өргөдөл, гомдол бүртгүүлэх, явц, хариу лавлаж асуусан дуудлага эзэлж байна. 
Энэ долоо хоногоос 18-аас дээш насныхныг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Дархлаажуулалтын цэгүүд амралтын өдрүүдэд ажиллах уу?
-Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллана.
-Ямар бичиг баримттай очих вэ?
-Та иргэний үнэмлэхээ авч очно.
-Дархлаажуулалт хийлгэх дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юү?
 -Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслана.
  1. Дархлаажуулалтын цэгт очоод бүртгэлээ хийлгэнэ.
  2. Эрүүл мэндийн асуумж бөглөж, даралтаа үзүүлнэ. /Даралт ихэссэн тохиолдолд заавал даралтын эмээ ууж буулгасан байна./
  3. Вакцинаа хийлгэнэ.
  4. Вакцин хийлгэсний дараа 15-30 минут сууж биеийн байдлыг ажиглана.
Эх сурвалж: www.ulaanbaatarr.mn - НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ