Инженерийн шугам сүлжээний ажил дараах байршилд хийгдэж байна

2021-04-15
Хан-Уул дүүргийн 3-р хороо 3-р байрны бичил цэцэрлэгт өнөөдрөөс эхэлж 7 хоногийн хугацаанд инженерийн шугам сүлжээний ажил хийх зөвшөөрлийг олгосон. Зөвшөөрөл олгохдоо зөвхөн гараар ухалт хийж, орчны ногоон байгууламж, том оврын нарс моддын үндсийг гэмтэхээс сэргийлэх үүргийг өгсөн байна.Алианс Тех ХХК-ийн инженерүүдэд модны үндсийг хатаахгүйн тулд нойтон шороогоор хучиж, битүүлэх үүрэг өгч ногоон байгууламжийн хяналтын төрийн бус байгууллагад тогтмол үндэсний чийгийг хэмжиж хяналт тавихыг даалгалаа.