Зам засварын ажил хийгдэж байна.

2021-04-26
Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Бишрэлт зочид буудлын баруун талд дулаан дамжуулах 6Б магистралийн салаа Ф200мм-н шугамд гэмтэл гарч, 04 сарын 20-ны өдрийн 18:50 цагт салаа шугамыг хааж гэмтлийг илрүүлэх, засах ажлыг эхлүүлсэн. 
Шугамын гэмтэл нь авто замын зорчих хэсэгт таарсан тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба -наас холбогдох зөвшөөрлийг авч засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. 
Тус шугам хоолойг 2013 онд шинэчлэн сольсон бөгөөд энэ онд 170м шугамыг солихоор төлөвлөж сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгч компани өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг дуусах хугацааг хүлээж байгаа юм.





Эх сурвалж: Улаанбаатар захирагчийн алба