Бохир ус татан зайлуулах насосонд гэмтэл гарч засварлаж байна.

2021-04-26
ХУД-ийн 4-р хороо, “Эко скүүл гарден” ХХК-ний бохир ус татан зайлуулах насосонд IV/21-ний өдөр гэмтэл гарч, Хүннү вилла, Арцат вилла, Нью гарден, Вип резиденс хотхон орчмын нийт 38 байрны хэрэглэгчдийн дундын эзэмшлийн бохирын худгууд халих эрсдэл үүссэн.Тус ажилтай холбогдуулан УСУГазраас IV/21- IV/25-ны өдрүүдэд нийт 197 рейсээр 2217тн бохир ус соруулж ажилласан. Ашиглалт хариуцсан “Оч гялс-Өргөө ОСК”-оос шинээр насос суурилуулах ажил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан удаашралтай хийгдэж байна